Түгээмэл асуултууд
Захиалгаа хэрхэн хийх вэ?
Дэлгүүрээ сонгоод барааг сагсалж, «Захиалах» дээр дарна. Нэр, утас, хүргэлтийн хаягаа оруулаад төлбөрийн аргаа сонгоно. Бүртгэл үүсгэх шаардлагагүй.
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
QPay-ээр төлөхөд банкны аппаараа QR уншуулна. Төлбөр тухайн дэлгүүрийн данс руу шууд орж, захиалга автоматаар баталгаажна. Зарим дэлгүүр банк шилжүүлэг эсвэл хүлээн авахдаа бэлнээр төлөх боломжтой.
Захиалгынхаа явцыг хаанаас харах вэ?
Захиалсны дараа SMS/имэйлээр захиалгын холбоос очно. Мөн энэ төхөөрөмж дээрээс хийсэн захиалгууд «Миний захиалгууд» хэсэгт харагдана.
И-Баримт авах уу?
И-Баримт олгодог дэлгүүрийн хувьд төлбөр баталгаажмагц И-Баримт автоматаар үүсч, сугалааны дугаар захиалгын хуудсанд харагдана. Байгууллагын баримт авах бол захиалахдаа регистр эсвэл ТТД-гаа оруулна.
Хүргэлт, буцаалтын нөхцөл?
Хүргэлтийн үнэ, хугацаа, буцаалтын нөхцөлийг дэлгүүр бүр өөрөө тогтооно. Дэлгүүрийн хуудасны доод хэсэгт тухайн дэлгүүрийн нөхцөл бий.
Өөрийн дэлгүүрийг хэрхэн нээх вэ?
«Дэлгүүр нээх» дээр дарж бүртгүүлээд бараагаа оруулж, хүргэлт, төлбөрөө тохируулна. QPay мерчантаар бүртгүүлбэл төлбөр таны данс руу шууд орно. 14 хоног үнэгүй туршина.